Цаг үеийн мэдээ

Монгол хүн сансарт ниссэн болон сансрын хамтарсан нислэгийн 40 жилийн ойг ирэх оны гуравдугаар сард тэмдэглэх шийдвэрийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гаргалаа.
1981 оны гуравдугаар сарын 22-ны өдөр ЗСБНХУ-ын сансрын нисгэгч В.Жанибеков, Монгол Улсын иргэн Ж.Гүррагчаа нарын жолоодсон Союз-39 хөлөг сансарт хөөрч, Салют-6, Союз-Т4 хөлгийн багтай хамтран сансрын физик, технологи, байгаль орчин, эмнэлэг, биологийн 30 орчим туршилт хийн найм хоногийн дараа эх дэлхийд газардсан юм. 
Ингэснээр Монгол Улс сансарт иргэнээ нисгэсэн дэлхийн 10 дахь, судалгаа шинжилгээний багаж төхөөрөмж бэлтгэн сансарт туршсан 20 дахь, задгай сансарт хэмжилт хийсэн эхний таван орны нэг болсон юм.

Ж.Гүррагчаа, В.Жанибеков “Союз-39”- 32 жил | Sonin.MN

Таны сурталчилгаа