Цаг үеийн мэдээ

 Аймгийн ИТХ-ын VIII дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан 100 хувийн ирцтэйгээр эхэллээ.  Аймаг, сумын ИТХ-ын сонгуулийн үр дүнд аймгийн ИТХ-д  МАН-аас 23, АН-аас 12 хүн  сонгогдож өнөөдөр төлөөлөгчийн бүрэн эрхийг нь баталгаажуулж үнэмлэх, тэмдгийг нь гардууллаа.

Хуралдааны эхэнд ИТХ-ын даргыг сонгох асуудлыг хэлэлцэж МАН-ын бүлгээс төлөөлөгч Д.Мөнхбат, АН-ын бүлгээс төлөөлөгч Д.Баярмагнайг нэр дэвшүүллээ. Санал хураалтыг нууцаар явуулж 68.6 хувь буюу 24 төлөөлөгчийн саналаар Д.Мөнхбатыг ИТХ-ын даргаар сонголоо. Аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва хурлын тамгыг шинээр сонгогдсон Д.Мөнхбатад хүлээлгэн өгснөөр хуралдааныг ИТХ-ын дарга Д.Мөнхбат үргэлжлүүлэхээр болов.

Таны сурталчилгаа