Цаг үеийн мэдээ

 Дуучин Ука арваннэгдүгээр сарын 20-нд "DO IT" нэртэй бие даасан анхны шоу тоглолтоо Буянт-Ухаа спортын ордонд хийх гэж байна.

Тэрээр аавынхаа хүслийг биелүүлж тоглолтоо маш олон хүнд хүргэхийг зорьж буй тухайгаа цахим хуудаснаа нийтэлжээ. Дуучин Укаг “The Voice of Mongolia” шоуны хоёрдугаар улирлын шүүгчээр ажиллаж байх үед аав нь бурхны оронд одсон юм. Тэрээр аавынхаа гэгээн дурсгалд болон Монголын бүх аавуудад зориулж " Аавд" нэртэй уран бүтээлээ олны хүртээл болгож байсныг санаж байгаа биз ээ.

 Дуучин Ука: “Аавынхаа хүслийг амьд дээр нь биелүүлж амжаагүйдээ өдөр өнгөрөх тусам харамсаж байна. Энэ жилдээ багтаан том зорилго тавин бэлтгэлдээ орсон. Энэ удаад миний мэдэх үлгэр жишээ хөгжимчид, шилдэг бүжигчид “DO IT” тоглолтод оролцоно” гэжээ. Түүний аав “Эрт, орой хэзээ нэг өдөр миний охин маш том тоглолт хийгээд, аав нь томоос том баглаа цэцэг аваад тайзан дээр охиндоо өгнө” гэж ярьдаг байжээ. 

Таны сурталчилгаа