МҮЭ-ийн холбооны дүрмийн 20 дугаар зүйлийн 20.1.8, “МҮЭ-ийн холбооны шагналын тухай” журмын 2.2, гишүүн байгууллагуудын тодорхойлолт, Ажлын албаны саналыг үндэслэн МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн тэргүүлэгчдийн шийдвэрээр 24 хүнийг шагналаа.
Шагнал гардуулахын өмнө МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хэлэхдээ,
-Өнөөдөр МҮЭ-ийн холбооны дээд шагнал “Хөдөлмөрийн хүний төлөө” эрхэм хүндтэй шагналаар 24 хүнийг шагнах шийдвэрийг МҮЭХЕЗ-ийн Тэргүүлэгчдийн хурлаас шийдвэрлэсэн. Иргэд, хөдөлмөрчдийн амьдралын сайн сайхны төлөө өөрийн авъяас чадвар, хүч хөдөлмөрөө дайчлан олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж ҮЭ-ийн сонгуульт болон эрхэлсэн ажилдаа амжилт гарган, олон түмний талархал хүлээсэн хэмээн үзэж шагнаж байгаадаа баяртай байна.
ҮЭ-ийн хөдөлгөөнд жирийн ажилчнаас эхлээд Хөдөлмөрийн хүний төлөө хийсэн ажлаараа шалгарсан ахмад зүтгэлтнүүд, идэвхтэн сонгуультнууд, төр, нийгмийн ажилтнууд, Ажил олгогчдын төлөөлөл зэрэг бүхий л салбарын хүмүүсийг шагнаж байна. Эдгээр хүмүүсийн гэр бүл, хамт олонд ажлын өндөр амжилт, эз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе гэв.