Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Уранхайрхан багийн “Нарийны гүүр” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 45 км-т, аймгийн төвөөс баруун зүгт 40 км-т/ 2 автомашин мөргөлдөж 1 хүн автомашины эд ангид хавчуулагдан нас барсан тухай дуудлагыг 10 сарын 28-ны өдрийн 07:55 цагт аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид хүлээн авч 40 км зам туулан 09:15 цагт очиход Улаанбаатар хотоос Говь-Алтай аймгийн чиглэлд 4 зорчигчтой зорчиж явсан “Соната-7” загварын суудлын автомашин, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын төвөөс Баянхонгор аймгийн төвийн чиглэлд 3 зорчигчтой зорчиж явсан “Портер” загварын бага оврын ачааны автомашинтай мөргөлдөж Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын харьяат иргэн Б /35 настай, эмэгтэй/ автомашины эд ангид хавчуулагдан нас барсан тул цогцсыг гаргаж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.