Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Баясах багийн “Угалз-Эрдэнэ” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 80 км-т, аймгийн төвөөс баруун зүгт 270 км-т/ Тус сумын харьяат малчин Ж /57 настай, эрэгтэй/ тэмээгээр мал хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 23:00 цагт тус сумын Засаг даргын Тамгын газар хүлээн авч тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн 23:54 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 10 сарын 29-ний өдрийн 00:39 цагт тус багийн “Угалз-Эрдэнэ” гэдэг газар (гэрээс нь баруун зүгт 1.5 км зайтай)-аас цогцсыг олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.