Аравдугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бурагчин багийн “Модон завод” гэх газар mус сумын харьяат иргэн Р /53 настай, эмэгтэй/ өдрийн 12:00 цагийн орчим усанд яваад “Ерөө” голд осолдсон тухай дуудлагыг 15:21 цагт хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 134 км замыг туулан мөн өдрийн 21:15 цагт очжээ. Үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 10.30-ны өдрийн 07:30 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн гэв.
Эх сурвалж: ОБЕГ