Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр багийн “Өлгийн даваа” гэдэг газарт Сэлэнгэ аймгийн харьяат иргэн Л-ийн жолоодож явсан “Зил 131” загварын ачааны автомашинтай 11 иргэн самар түүгээд буцаж явж байжээ.
Замдаа 60 метрийн өндөр хавцал руу унаж 4 иргэн эсэн мэнд, 6 иргэн бэртсэн, 1 иргэн нас барсан тухай мэдээллийг аймгийн Цагдаагийн газрын жижүүр аравдугаар сарын 29-ний өдрийн 00:25 цагт Онцгой байдлын газарт ирүүлсэн байна.
Цагдаагийн газрын алба хаагчид Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Б/46 настай, эрэгтэй/, Дархан-Уул аймгийн Орхон сумын харьяат М /38 настай, эрэгтэй/, Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн Э/36 настай, эрэгтэй/, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын харьяат М/36 настай, эрэгтэй/, Сэлэнгэ аймгийн Түнхэл сумын харьяат Л /35 настай, эрэгтэй/, Баянхонгор аймгийн Богд сумын харьяат Б /32 настай, эрэгтэй/, нарыг Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгсөн гэв.
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын харьяат Г/36 настай, эрэгтэй/-ийн цогцсыг Төв аймгийн Батсүмбэр сумын Цагдаагийн хэсэгт шилжүүлж өгчээ.
Эх сурвалж: ОБЕГ