“Чингис хаан” музей байгуулах Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Соёлын яам, Гадаад харилцааны яамтай хамтран хилийн чанадад суугаа ДТГ-уудтай “цахим форум” 10 дугаар сарын 29-нд зохион байгуулав.
Соёлын сайд С.Чулуун тус арга хэмжээнд оролцож, музей байгуулах ажлын явц болон “Гадаадын улс орнуудаас бүрдүүлэх, хуулбарлах эд зүйлсийн жагсаалт”-ын талаар мэдээлэл өгч, тодорхой заавар, зөвлөмжийг хүргүүллээ.