2020.10.26-29-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 1280 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 984 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 12 хүн гэмтсэний 2 нь хүүхэд байна.
Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 6 хүний амь нас хохирсон байна.
Нийт хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр –16
- Унадаг дугуйтай зорчигч мөргөх хэлбэрээр-1
- Мөргөлдөх хэлбэрээр-1
- Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр-1
Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:
2020.10.26-ны өдрийн 15.30 цагийн орчим Өмнөговь аймаг Цогтцэций сум Сийрст 1-р баг “Ухаа худгаас урагш 2 дахь километр” гэх газар /сумын төвд/ шороон замд марк улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч 27 настай, эрэгтэй Э-г мөргөж амь насыг хохироосон.
2020.10.26-ны өдрийн 16.00 цагийн орчимд Увс аймаг Ховд сум 4-р баг “Ачит эх” гэх газар сумын төвөөс баруун урагшаа 45 км/ шороон замд Toyota Land Cruiser 80 маркийн автомашин онхолдож, жолооч 40 настай, эрэгтэй А-н амь хохирсон.
2020.10.28-ны өдрийн 03.00 цагийн орчимд Төв аймаг Баянхангай сум Найрамдал 1-р баг /сумын төвөөс баруун урд зүгт 10 км/ асфальтан замд Hyundai porter маркийн автомашин зогсож байх үед Toyota Tundra маркийн С жолоочтой автомашин мөргөж, жолооч 50 настай, эрэгтэй А-н амь нас хохирсон.
2020.10.29-ны өдрийн 20.50 цагийн орчимд Хэнтий аймаг Батширээт сум 4-р баг “Өндөр даваа” гэх газар /сумын төвөөс баруун урагшаа 5км/ шороон замд Toyota Probox автомашины жолооч нь замын хажуугийн мод мөргөж 60 настай, эрэгтэй Б-н амь нас хохирсон.
2020.10.28-ны өдрийн 00.25 цагийн орчимд Төв аймаг Батсүмбэр сум Цогт-Өндөр 2-р баг “Өлгий даваа” гэх газар /сумын төвөөс хойш 60 км/ шороон замд Зил-130 маркийн автомашин онхолдож, жолооч 36 настай, эрэгтэй Г-н амь нас хохирсон.
2020.10.28-ны өдөр 07:50 цагийн орчимд Баянхонгор аймаг Баян-Овоо сум 2-р багийн нутаг “Савх” гэх газар асфальтан замд Nissan Condor маркийн автомашин зогсож байх үед Hyundai Sonata маркийн Б жолоочтой автомашин араас мөргөж, зорчигч 35 настай, эмэгтэй Б-н амь нас хохирсон.
Давуу эрх бүхий явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 454 жолоочид Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д заасны дагуу арга хэмжээ тооцож ажилласан.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 129 жолоочийг илрүүлж, эрхгүй буюу эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 7 жолоочийг шүүхээр баривчлуулж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Нийт замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хязгаараас хэдрүүлэхгүй байх, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох, архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцохдоо өөрийн аюулгүй байдлыг хангаж, оролцохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.