Яг одоо засгийн газар ээлжит бус хуралдаанаа хийж байна. Ээлжит бус хуралдаанаар эрсдэлтэй зарим боомтыг хаах эсэхийг хэлэлцэж байгаа гэдгийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээллээ. Учир нь, ачаа тээвэр хийж буй хилийн боомтуудаар коронавирус дамжин орж ирж байгаа бөгөөд цаашид энэ эрсдэл нэмэгдэх магадлалтай байгаа ажээ. Тухайлбал, өнгөрсөн шөнө Алтанбулаг боомтоор орж ирсэн хоёр тээврийн жолоочоос коронавирус илэрсэн гэх мэдээлэл байна.