Цаг үеийн мэдээ

Коронавирусний халдварын талаар засгийн газар ээлжит бус хуралдаанаа хийлээ. Тус хуралдаанаар гаргасан шийдвэрийг Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайдТ.Мөнхсайхан нар танилцууллаа.

Я.Содбаатар: Ирэх оны эхний хагас хүртэл хилээ нээхгүй байж магадгүй

Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар “Цагаан нуурын боомтоор ирсэн хоёр орос жолоочоос коронавирус илэрсэн. ОХУ-тай дипломат шугамаар холбогдон хоёр жолоочийг нутаг руу нь буцаасан. Боршоо, Цагааннуурын боомтоор орж ирсэн ОХУ-ын хоёр жолоочтой хавьтал болсон хүмүүст үйлчилгээ үзүүлсэн, ажил үүргээ гүйцэтгэж байсан 28 хүнийг хяналтдаа авсан байгаа. Коронавирус халдвар дотоодын хяналтаас алдаагүй. Халдвар хамгааллын дэглэмийг Монгол Улсад бүх шатанд барьж байгаа” гэв.

Хүчит шонхор” захын эзэн Тогтмолын Мөнхсайхан сайд боллоо

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Хил залгаа ОХУ-д халдварын тоо улам нэмэгдсээр байна. Баян-Өлгий аймгийн Цагаан нуурын боомт, Увс аймгийн Боршоогийн боомтоор нефтийн бүтээгдэхүүн, малын тэжээл тээвэрлэдэг. 64 жолоочоос хоёр хүнд коронавирусний халдвар илэрсэн учир хилийн боомтуудыг түр хугацаанд хаах шийдвэр гаргалаа. Коронавирусийг дотооддоо алдаагүй. Энэ тал дээр санаа зовохгүй байж болно. Өнөөдрийн мэдээллийн тухайд давтан шинжилгээний дараа баталгаатай мэдээлэл өгөх гэж хүлээлгэсэн” гэлээ.

Таны сурталчилгаа