Цаг үеийн мэдээ

Хоёр өдөр үргэлжлэн орсон цасны улмаас Дархан-Уул, Дундговь, Хэнтий чиглэлийн даваа гүйвээтэйтэй  замд халтиргаа үүсээд байна. Тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй байгаа талаар Авто тээврийн үндэсний төв болон Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна. Жолооч нарт хандан тээврийн хэрэгсэл, зуны дугуйтай бол өөрийн болон бусдын амь нас, эд хөрөнгийг учирч болох эрсдэлээс хамгаалж өвлийн дугуйгаар солихыг сэрэмжлүүлэн анхааруулж байна. Эрс тэс уур амьсгалтай, цас их ордог, хүйтэн байдаг манай орны хувьд зуныхаа дугуйг өвлийн дугуйгаар солих шаардлага зайлшгүй гардаг. Учир нь зуны дугуй нь хүйтнийг тэсвэрлэх чадвар муутай хөлддөг. Ингэснээр дугуйн хий сулрах, замтай харьцах чадвар алдагдах, хөлдсөнөөс болж язрах, бензин түлш зарцуулалт ихсэх цаашлаад бидний эдийн засагт ч сөргөөр нөлөөлдөг.

Иймд жолооч нар өөрсдийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс хамгаалж, зуны дугуйгаа өвлийн дугуйгаар сольж хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Таны сурталчилгаа