Цаг үеийн мэдээ

ДЭМБ-аас “COVID-19” халдвартай Монгол Улсын тэмцэж буй туршлага, хариу арга хэмжээг хэрхэн авч буй талаар баримтат кино бүтээсэн байна.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Энэхүү киног өнөөдөр 15.00 цагт ДЭМБ-ын Суурин төлөөлөгчийн газрын цахим хуудас болон ЭМЯ-ны цахим хуудсаар цацна. Тиймээс бид амжилтаа алдахгүйн тулд хүн бүр дор бүрнээ хичээн ажиллах хариуцлагатай түүхэн үе бидний өмнө байна. Хүн бүр амны хаалт зүүх, гарын ариун цэвэр сахих, онцын шаардлагагүй бол олон нийтийн газар цуглахгүй байх, зай барих зэрэг зөвлөмжийг дагаж мөрдөх нь чухал юм. Мөн сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр коронавирусний халдварыг дотроо алдсан мэтээр ташаа мэдээлэл гарч буйд харамсаж байна. Учир нь дотроо алдаагүй байна. Сайн сайхныг эерэгээр түгээж, сайхан бүхнийг дэлгэрүүлж ярих хэрэгтэй. Түүнчлэн Баян-Өлгийн боомтоор хоёр орос жолоочийн шинжилгээ эерэг гарсныг ОХУ-ын длипломат шугамаар ярилцаад буцаасан. Тухайн иргэд баруун хязгаараар дамжин монголын гүн рүү ороогүй гэдгийг дахин хэлье” гэлээ.

Таны сурталчилгаа