Сүүлийн гурав хоногт буюу 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 1-нд улсын хэмжээнд вирус судлалын лабораторид нийтдээ 2 363 хүний сорьцод шинжилгээ хийхэд 9 хүний сорьцод коронавирус илэрчээ.
2020 оны 10 дугаар сарын 28-нд Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн Монгол Улсын иргэн 27 настай эмэгтэй, 10 дугаар сарын 22-нд Алтанбулагийн боомтоор орж ирж тусгаарлагдсан 21, 58, 64 настай гурван эрэгтэй давтан шинжилгээгээр коронавирус илэрчээ. Нэг нь ОХУ-ын иргэн аж. Түүнчлэн Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн таван жолоочийн шинжилгээний хариу халдвартай гарсан байна.
Өнөөдрийн байдлаар, манай улсад коронавирусний халдварын зөөвөрлөгдсөн тохиолдол 349 болов.
ХӨСҮТ-д одоогоор коронавируст халдвартай 36 хүн эмчлүүлж байгаагаас 28 хүний биеийн байдл хөнгөн, найм нь хүндэвтэр байгаа аж.