Цаг үеийн мэдээ

АНУ-ын Тагнуулын төв газар болон Үндэсний аюулгүй байдлын агентлагийн ажилтан асан Эдвард Сноуден Орос-Америкийн давхар иргэншил авахаар өргөдөл гаргаж байгаагаа твиттер хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

 "Олон жилийн турш эцэг эхээсээ хол байсны дараа эхнэр бид хоёр хүүгээсээ холдох өчүүхэн ч хүсэл алга. Ийм учраас хил хаалттай, цар тахлын үед бид АНУ, ОХУ-ын давхар иргэншил авахаар өргөдөл гаргаж байна" гэж тэрбээр бичжээ.

 Сноуден 10 дугаар сарын сүүлчээр ОХУ-д хугацаагүйгээр оршин суух зөвшөөрөл авсан юм.

 

Таны сурталчилгаа