Хоногт 5,800, ид ачаалын үед буюу Цагаан сар, Наадмын үеэр хоногт 12,000 хүртэл авто машин зорчдог өндөр ачаалал бүхий Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын шинэчлэлийн ажил хоёр дахь жилдээ үргэлжилж байгаа "АЛДАРТ" Дарханы зам удахгүй нээгдэх нь ээ.
Тодруулбал, Дархан-Улаанбаатар чиглэлийн 204.11 км авто замын хөдөлгөөнийг арваннэгдүгээр сарын 6-н буюу энэ Баасан гарагаас нээхээр болжээ. Тус замыг нээх үеэр Зам тээврийн яамнаас 2020-2024 онд хийж хэрэгжүүлэх ажлууд болон бодлого, үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өгөх юм байна.
Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын ажлыг нэг жилд багтаан дуусгахын тулд таван багц хэсэг болгон хувааж тендер зарласан хэдий ч хоёр болон дөрөвдүгээр багц дээр шалгарсан компани ажлаа гүйцэтгэх боломжгүйгээ мэдэгдээд байгаа юм.
2020-11-02
ГАРЧИГАА ЗӨВ ӨГӨӨ