Цаг үеийн мэдээ

Намрын адаг өлзийт улаан нохой сарын гурван хөх цагаан нохой өдөр

 

Үс засуулвал: Эд малын гарлагатай

 

Наран ургах, шингэх: 07.40-17.31

 

Барилдлага: Түлэх

 

Шүтэн барилдлага: Хурьцахуй

 

Суудал: Мод

 

Аргын тооллын 11 сарын 3, Ангараг гараг. Билгийн тооллын 18, Чөлөөт эх одтой, цагаан нохой өдөр. Өдрийн наран 07 цаг 40 минутанд мандаж 17 цаг 31 минутанд жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянуур хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лус тахих, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Таны сурталчилгаа