Цаг үеийн мэдээ

Хүний дархлаа суларч, бие тэнхээ тань нэмэгдэл тэжээл, амин дэм шаардах болсон бол та дараах бүтээгдэхүүнүүдийг хүнсэндээ түлхүү хэрэглээд үзээрэй. Үр дүнг нь мэдрэх болно.

Сармис:

Garlic Friday Designs GIFs - Get the best GIF on GIPHY

Зуун зууны турш сармис бүх цаг үеийн хоолны жорын гол хэрэглэгдэхүүн болсоор ирсэн. Сармисны гол нууц амт нэмэх төдий биш бөгөөд өөрт агуулагддаг дархлаа дэмжих амин хүчил, тэжээллэг чанар, халдвар, мөөгөнцрийн эсрэг гайхалтай үйлчилгээ юм. Сармисыг түүхийгээр нь хэрэглэх нь ханиад шуухина, чийг бам өвчин, цээжний хөндийн үрэвсэл зэргээс найдвартай хамгаалдаг гэдэг. Түүнчлэн, сармисанд агуулагддаг C, B1, B6 амин дэмийн эх булаг, фосфор, төмөр зэрэг эрдэс бодис, бактерийн эсрэг идэвхтэй үр нөлөөтэй сулфоксид аллинийг өөртөө агуулдаг аж. 

Загас:

Fried Fish GIFs - Get the best GIF on GIPHY

Бие мах бодийн эрч хүчийг сэлбэх амин чухал шимт бодисыг та загаснаас нөхөх бүрэн боломжтой. Учир нь загасанд агуулагддаг Омега-3 амин хүчил нь хүний биед шаардлагатай шимт бодисыг түргэн хугацаанд нөхөөд зогсохгүй, цусны эргэлтийг сайжруулж, эрүүл толигор, гэрэлтсэн тунгалаг царайтай болгох эх үндэс болдог байна. 

Жимс, хүнсний ногоо:

Raspberry Fruit Gif - Raspberry

Муудсан дархлааг сэргээх хүнсэнд жимс, хүнсний ногоо орох нь дамжиггүй. Эдгээрт агуулагддаг C аминдэм, шим тэжээлүүдийн нэгдэл нь хүний дархлаа сэргээх амин чухал хүчин зүйлст ордог ажээ. С аминдэм нь цусны цагаан эсийн халдвартай тэмцэх бөгөөд цусны даралтыг бууруулж, зүрх судасны өвчний зовиур шаналгаанаас ангижруулдаг байна. Харин бусад шим тэжээлүүдийн нэгдэл нь биеийг хорт нэгдлүүдээс хамгаалж, цэвэрлэдэг гэнэ.

Самар, ургамлын үр:

These Are the 8 Healthiest Types of Nuts | Real Simple

Эрүүл мэндэд нэн тустай, дархлаа дэмжих амин хүчлүүдийн тоонд Е аминдэм ордог. Хүний биед аажим аажмаар хуримтлагдаж байдаг бактери, хавдрыг бий болгогч эсүүдтэй тэмцэх, устгахад хамгийн үр нөлөөтэй нэгдэл нь тус аминдэм билээ.

Та самар, ургамлын үрийг тодорхой хэмжээгээр идэхэд өдрийн Е аминдэмийн хэрэгцээгээ төвөггүй нөхөх боломжтой гэнэ.

Сүү, сүүн бүтээгдэхүүн:

How To Milk GIF by MyDomaine - Find & Share on GIPHY

Хүүхдэд бифидо болон лакто бактериар баялаг сүү, сүүн бүтээгдэхүүн өгөх нь хоол боловсруулах эрхтэнд байгаа хорт нянтай тэмцэхэд тусалдаг. Хүүхдийн эрүүл мэндэд хамгийн сайн хүнс бол гэртээ бүрсэн тараг, ээдэм, аарц юм. Эдгээр бүтээгдэхүүнд биед хэрэгтэй бактерийн хэмжээ элбэг байдаг учраас өдөрт нэг аяга сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэх нь дархлаа сайжруулахад чухал нөлөөтэй.

Зөгийн бал ба нимбэг:

Honey GIF - Honey Sweet Pour - Discover & Share GIFs

Зөгийн бал ба нимбэг: Хэрвээ хүүхэд тань ямар нэг хүнсний бүтээгдэхүүнээс элдэв харшил авдаггүй бол дархлааг дэмжих хүнсэндээ чанартай зөгийн бал нэмж хэрэглэж болно. Хүүхдийн өдөрт уудаг шингэн зүйлст нь элсэн чихрийн оронд нэг халбага зөгийн бал нэмж өгөөрэй. Мөн дархлааг сайжруулах бас нэг бүтээгдэхүүн бол усанд нимбэг зөгийн балыг хамтад нь хийж уулгах юм. Өдөр тутам ууснаар дархлааны системийг маш сайн дэмждэг байна.

mostbeautifulgifs: “ Hypnotising lemon slices from M&S (source video here)  Follow this blog for more daily gorgeous gifs ” in 2020 | Lemon slice,  Fruit slice, Gif

Таны сурталчилгаа