"Баялаг Эрдэнэ Цом" ХХК-ийн захирал Л.Ганзориг Утааны сонсголын үеэр Монгол Улсын барьцалдуулагчийн үйлдвэртэй гэдгийг онцлов. Монгол Улс агаарын бохирдлын эсрэг олон арга хэмжээ авч, түүний нэг хэсэг нь шахмал түлшний үйлдвэрлэл байлаа. Гэтэл энэ салбарт дотоодын бүтээн байгуулалт, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих бодлого алдагдаж, хувийн хэвшлийн санал, шийдлүүдийг үл тоомсорлосон байдал ажиглагдаж байна гэдгийг онцлов.
Тэрээр УИХ-ын утааны сонсголын үеэр Монгол Улс өөрийн барьцалдуулах материалаа үйлдвэрлэх бүрэн боломжтой болсон тухай мэдэгдэв. Түүний хэлснээр, ШУА-ийн Химийн хүрээлэнгийн хийцээр 2012 оноос хойш энэ чиглэлээр ажиллаж, 2021 онд "Тавантолгой түлш" компанид үндэсний үйлдвэрээс хангалттай хэмжээний барьцалдуулагч нийлүүлсэн байна. Гэтэл түүнээс хойш дахин нийлүүлэх боломж олдоогүй нь анхаарал татаж буй асуудал.
Өмнө нь цэвэр цардуулан суурьтай барьцалдуулагч хэрэглэдэг байсан бөгөөд 2019 онд шахмал түлшнээс үүдэлтэй угаарын хордлого гарч эхлэхэд Тагнуулын Ерөнхий Газар бүх шинжилгээг хийсэн. Шинжилгээний дүнд түлшний найрлагад ямар нэг хортой бодис байхгүй гэсэн дүгнэлт гарсан нь архивт үлдсэн баримтаар батлагддаг гэж тэрбээр онцоллоо.
Монголын төр шахмал түлшний үйлдвэрүүдийг дэмжих бодлого баримталсан. Үүний нэг жишээ нь МАН-ын бодлогоор нийслэлд 10 га газар гаргаж, шахмал түлшний үйлдвэрүүдийг байгуулсан явдал. Гэвч өнөөдөр эдгээр үйлдвэрүүд Тавантолгой түлш компанийг цэвэр цардуулаар хангах боломжтой атлаа төрөөс дэмжлэг авч чадалгүй, бүтээгдэхүүнээ нийлүүлж чадахгүйд хүрээд байна.