УИХ-ын гишүүн Ж.Золжаргал 2040 он хүртэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөтэй холбоотой ажил хэрэг ч саналаа нийслэлийн орлогч дарга А.Амартүвшинд танилцуулан гардуулж өглөө.
Улаанбаатар 20:40 томъёолсон асуудлууд болон утаа орчны бохирдолтой холбоотой хэд хэдэн асуудлууд байна. үүнийг мэргэжлийн хүмүүсийн уулзалт, дүгнэлт, хэлэлцүүлэг иргэдийн ирүүлсэн санал годол дээр үндэслэн гаргасан.
Нэгдүгээрт, хуучин орон сууцын болон гэр хорооллын дулаан байшинд тавих дулаалгын техникийн шаардлагыг олон улсын болон монголын барилгын норм дүрмээр А түвшинд байна гэж заасан нь хэтэрхий өндөр байна. Олон улсын түгээмэл жишиг бол А, B, C, D түвшний С+20-иос дээш бол хангалттай гэж үздэг. Ингэж түгээмэл жишгийг дагахгүй бол хэт өндөр шаардлага тавихаар байр савны өртөг нь нэмэгдэнэ. Ипотекийн зээл авч чадахгүй болно гэсэн үг. Тийм учраас монголд амьдралд ойр олон улсын жишгийг дагасан шалгууртай болох.
Хоёрдугаарт, 20:40-д хэд хэдэн гэр хороолын дулааны эх үүсвэрийг төлөвлөсөн байна лээ. Тэнд зөвхөн дулаан биш дулаан цахилгааны хосолсон эх үүсвэрийг төлөвлөх тал дээр анхаарна уу. Эрчим хүчний үйлдвэрлэл талаасаа дулаанаа үйлдвэрлээд цахилгаан хосломол байюал үр ашиг нь өндөр байна, ойр орчим нь дулаанаар алсынх нь цахилгаанаар халаалтаа шийдэх боломжийг нээнэ гэсэн үг. 2030 он гэхэд Улаанбаатар хот хатуу түлш хэрэглэхгүй гэсэн байна. нөгөө талдаа Багануурт их хэмжээний мөнгө зарж хэдэн их наяд төгрөгийн өртөгтэй хөх нүүрс үйлдвэрлэж, шахмал түлш хийх төлөвлөгөө танилцуулагдсан. Энэ хоёр хоорондоо зөрчилтэй бөгөөд үйлдвэр ашиглалтад орох гэсээр байтал 2030 он болох нь ээ. Тийм болохоор их мөнгө зарж дахиад нэг нүүрс түлэх хэрэггүй юм биш үү. Түүнийхээ оронд дулааны цахилгаан станцуудаа барь. Тэр мөнгөөрөө.
Дөрөвдүгээрт, үнэхээр Багануурт нүүрс химийн төсөл хийх гээд байгаа бол нүүрснээс цэвэр хийн түлш үйлдвэрлэх шингэн үйлдвэрлэх урд нь төрийн зардлаар хийчихсэн төслөө үргэлжлүүлж авч явуулаасай.
Тавдугаарт, Монголын иргэд 0.07 га талбайгаа эзэмших эрхтэй. Шинэ суурьшлын бүс, Хөшгийн хөндий гэх газрууддаа цөөхөн хүмүүст давуу эрхээр их талбай олгох биш дэд бүтцийг нь шийдээд хүхрийн хөндий болгохгүйгээр төлөвлөснийхөө дараа иргэдийн 0.07 гаг шийд.
Эцэст нь дүүжин тээвэр шаардлагатай эсэхийг эргэж хараач ээ. Метроны төлөвлөлтийг харахад Яармагаас хотын төв рүү ирэх чиглэл нь илүү үнэтэй биш байлгах. Метрогоо зөвхөн төвөөрөө тавиад тэндээ BRT юм уу транбай тавиач гэсэн саналыг тээврийн салбарынхнаас ирүүлсэн.