Цаг үеийн мэдээ

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболдоос тодрууллаа.

-Түр хороо байгуулах санал гарч байна. Та ажлын хэсгийг ахалж байгаа хүний хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Иргэдийн зүгээс сонсголоос их өндөр хүлээлттэй байгаа. 70 мянга гаруй гарын үсэг зурсан гээд байгаа. Гэхдээ сонсгол, түр хороо хоёрын ялгааг тэр болгон ялгахгүй байна. Сонсгол нь одоо байгаа нээлттэй ил тод мэдээлэл, тоон дээр дүн шинжилгээ хийнэ гэсэн үг. Утааны асуудалд ЭМЯ дээр, Байгаль орчин уур амьсгалын яам дээр, нийслэл дээр байгаа бэлэн тоонууд дэр дүн шинжилгээ хийгээ байгаа юмыг нэгтгэн дүгнээд, байгаа тоог судлаачид уншиж танилцуулдаг. Үүн дээр нь хүмүүс санал бодол, шүүмж, асуултаа хэлээд байгаа. Түр хороо бол мөрдөн шалгах эрхтэй буюу гэрчийг дуудах, энд гарч ирсэн маш олон санхүүгийн зөрчлийг асуудал дээр маш нарийн шинжилгээ явуулна гэсэн үг. Өөрөөр хэлбэл бид хариуцлагын талаар ярих ёстой. Тэгэхгүй бол дуутай тэнгэр хургүй гэдэг айхавтар сүрхий сонсгол хийгээд гурван сар гаргаад дулаарангуут бүгдээрээ найр наадам хэсээд утаагаа мартаад явчих юм бол намар дахиад л энэ асуудал эхэлнэ. Бид яг энэ хэв маягаар 10 гаруй жил явчихсан. Одоо түр хороог зайлшгүй байгуулах шаардлагатай. Түр хороо яадаг вэ гэхээр УИХ-ын гишүүд албан бланк дээрээ гарын үсэг цуглуулаад тодорхой тоонд хүргэнэ. 38 гишүүн дүрмээрээ гарын үсэг зурчихвал түр хороо байгуулна гэсэн үг. Түр хороо байгуулахын давуу тал нь жилийн дөрвөн улиралдаа энэ асуудал руу хандаж ажиллана гэсэн үг. Хоёрдугаарт, түр хороо байгуулах Засгийн газар болон холбогдох байгууллагуудад чиглэл өгсөн УИХ-ын тогтоол гарах зайлшгүй шаардлагатай. Өнөөдрийн Засгийн газар гэхээсээ илүү өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанд байсан Монгол Улсын Засгийн, салбар хоорондын яамны бодлогын уялдаа байхгүй. Хийдэл ихтэй, хариуцлага байхгүй. Эрх зүйн асар том үр дагаврууд гарчихсан байгаа. Би хэдэн тоо баримт хэлье. Нэг их наяд буюу нэг триллион гэж хэлж болно. 1 триллион 795.9 тэрбум төгрөгийн зарцуулалт гарчихсан гээд байгаа. Үүнээс 295.6 тэрбум төгрөг нь зөрчилтэй байна гэсэн шинжээчдийн дүгнэлт гарсан. 147 төрлийн алдаа зөрчил байна гэж үзсэн. Үүнд хэн хариуцлага хүлээх юм бэ. Хэд нь цагдаад очоод, хэд нь АТГ дээр очоод шүүх рүү очсон юм бэ. Эсвэл шүүх рүү очих гэж байгаа юм гэдэг тоон мэдээ байхгүй. Үүнийг түр хорооноос дахин эрэн сурвалжлах ажил хийх хэрэгтэй. Хэрвээ түр хороо байгуулагдах юм бол далд байгаа тоонууд гарч ирнэ. Одоо шинжээчид ил байгаа тоон дээр анализ хийгээд байгаа шүү дээ. Түр хороо байгуулагдсанаар мөсөн уулын ёроолд байгаа тоо гарч ирнэ. Одоо ил байгаа тооноос магадгүй 200-300 тэрбумаар их зөрчил илрэх боломжтой гэж харж байна. Түүний цаана хариуцлага хүлээх ёстой хүмүүс рүү хууль очих ёстой гэсэн санаа. 

-Угаартаж нас барсан хүний тоог дараад худлаа хэлээд байна гээд байгаа. Зарим тоо зөрөөд байна л даа. Танд хэд гэсэн тоо ирсэн бэ?

-Би наадхыг чинь учрыг нь гаргаж хэлье. Эхлээд 160 гэсэн нь ЭМЯ-ны тоо. Зөвхөн угаартсан гэдэг эмнэлгийн бүртгэлд орсон хүмүүсийн тоо нь тэр байхгүй юу. 776 гэдэг тоо нь энд оролцож байгаа анагаах ухааны хүн буюу хувь оролцогчийн тоо. Энэ хоёр тоо зөрүүтэй. Жишээ нь цагдаа дээр байгаа угаартсан байж болзошгүй зарим нотлогдоогүй амь хохирогчдын тоо байгаа. Тэгэхээр цаашдаа түр хороог байгуулбал энэ тоог нэг болгох шаардлагатай. 776 амь хохирогчид нэг бүрчлэн шалгалт явуулах ёстой. Өөрөөр хэлбэл кримнологийн шинжилгээнүүд зайлшгүй явуулах шаардлагатай гэсэн саналыг би хэлээд байгаа. Мөнгө буюу 300-гаад тэрбум төгрөгийн зөрчил 1.7 их наядын зарцуулалт зөвхөн мөсөн уулын орой юм байна. Үүний цаана алдагдсан боломжийг эдийн засгийн утгаараа хэлэхээс гадна алдагдсан амь насны асуудал яригдана. Үнэхээр угаараас болоод сайжруулсан шахмал түлшнээс болоод амь насаа алдсан бол тэр хүмүүсийн хохирлыг нөхөн төлүүлнэ гэдэг чинь дахиад олон асуудал үүснэ гэсэн үг. Дээрээс нь ураг байхдаа зулбаад 11, 12, 1, 2 сарууд утаа ихтэй үеийн зулбалт ямар байгаа, үр хүүхдийн амь нас эрсдэх тоо өндөр байгааг тооцоолох хэрэгтэй. Дээрээс нь утаанаас болж хорт хавдар туссан, утаанаас болж дам шалтгаанаар өвчлөөд түүнээсээ болж амь хохирсон буюу эрүүл мэндээрээ хохирсон иргэдийн тооцооллыг гаргавал дахиад том асуудал үүсэж байгаа юм. Дахиад утаанаас болж хохирч байгаа тохиолдлыг таамаглалын аргаар судлах хэрэгтэй. Тултал нь бид 600 тэрбум төгрөг зарцуулахад Улаанбаатар хотод байгаа бүх гэр хорооллын дулаалгыг хийх боломжтой. Гэхдээ үүнийг 100 хувь төрөөс гэхээсээ илүүтэй 30 хувийг иргэнээс, 30 хувийг олон улсын ногоон зээлээс, 30 хувийг төрөөс ч гэдэг юм уу ингээд хийвэл бидэнд боломжууд бий.   

Таны сурталчилгаа