Цаг үеийн мэдээ

Өмгөөлөгч Г.Батбаяр агсны охины гэрийн гадна цагдаагийн алба хаагчид ирсэн гэх бичлэг цахим орчинд нийтлэгдсэн. Тухайн асуудалтай холбогдуулан Цагдаагийн Ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвөөс : 

Цагдаагийн байгууллагад өчигдөр /2025.02.03/ 20 цагийн орчимд “Манай охин өөрийгөө шилээр зүсээд амиа хорлох гээд байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. 

Бүртгэгдсэн дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороонд байрлах хотхоны … тоотод оршин суугч нь хаалгаа тайлж өгөхгүй, шалгуулахгүй гэх нөхцөл байдалтай байсан. 

Цагдаагийн байгууллагаас асуудлыг нэг мөр тодруулах, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэх явцад тухайн хотхоны .... дугаар бүхий орон сууцнаас бичлэг хийж, олон нийтэд түгээсэн байна" гэх мэдээллийг өглөө. 

Таны сурталчилгаа