Цаг үеийн мэдээ

БНХАУ-ын Харбин хотноо 3 өдрийн дараа нээлтээ хийх Азийн 9 дэх удаагийн наадам Хоккей, кёрлингийн төрлөөр эхлээд буй. Монгол Улсаа төлөөлж кёрлингийн холимог хосын төрөлд  Булганхүүгийн Баяр, Ганбатын Энхзаяа нар өрсөлдөж  байна. 

Энэ төрлийн өрсөлдөөнд манай улс дэлхийд ранкаар дээгүүрт зогсох 11 улсын шигшээ баг тамирчидтай өрсөлдөнө.  

Монгол Улсын шигшээ баг Япон, Кувейт, Хонконг, Хятадын Тайвань зэрэг улсуудтай нэг хэсэгт багтсан. Манай тамирчид дөнгөж сая Кувейтын хүчирхэг багийн эсрэг тулж эн тэнцүү өрсөлдөж 6:5 аар ялагдлаа.  14 цагт Японы шигшээ багтай тулна. 

Монгол Улсад кёрлингийн спорт холбоо 2013 онд байгуулагдсан бол 2022 оноос идэвхтэй үйл ажиллагаа явуулж Б зэрэглэлийн өсвөрийн дэлхийн аваргад өрсөлдөж байсан бол насанд хүрэгчдийн төрөлд олон улсын анхны том тэмцээн нь Азийн өвлийн наадам болж байна. 

Таны сурталчилгаа