Өнөөдөр /2020.12.10/ эрүүл мэндийн яамнаас коронавирусний цаг үеийн мэдээллийг хүргэлээ. Энэ үеэр 10 настай хүүхэд нас барсан талаарх мэдээллийг тодруулан ЭХЭМҮТ-ийн Чанарын албаны дарга А.Оюунчимэг мэдээлэл өглөө. Тэрээр : "Сэлэнгэ аймгийн Мандал сумын эмнэлэгээс талийгаач 10 настай охин 11 сарын 20-ны өдөр ирсэн. Бид 22-ын товчооноос хүүхдийг тосож авсан. 11 сарын 20-ны 20.00 цагт хүүхэд эмнэлэгт хүрч ирсэн. Өвчний голомтоос ирсэн учраас заавал шинжилгээ авах шаардлагатай байсан. Шинжилгээний хариу гартал 1 эмч 1 сувилагчийг хувиарлан тусгай өрөөнд байлгасан. Охины шинжилгээний хариу 21-ны 05.00 цагт СӨРӨГ гарсан. Мөн хүүхдийн биеийн байдал хүнд байсан учраас эрчимт эмчилгээрүү оруулсан. Сэхээний тасагт тусгаарлах өрөө байдаг. Тус өрөөнд 1 эмч, 1 сувилагчийг зөвхөн тухайн охинд хувиарлуулан ажиллуулсан. Хүүхдийн толгой нь хавдар уу? цус харвалт уу? гэдгийг оношлох шаардлагатай учраас эмнэлэгт комьпютер оношлогоо хийгээд эрчимт эмчилээнд оруулсан. Эрчимт эмчилгээнд оруулахад сэхээний тасагт тусдаа тусгаарлах өрөө байдаг. Энэ тусгаарлах өрөө олон улсын дүрмээр зохицуулагддаг, халдвартай өвчтөнийг тусгаарлан ангилдаг ийм өрөө байдаг. Энэ өрөөндөө дахин баг гаргаад сэхээний 1 эмч, 1 сувилагчийг зөвхөн тэр хүүхдэд хувиарлан ажиллуулсан. Энэ хооронд хүүхдийн ээж ковидын шинжилгээ хийлгэхээр явсан. Хүүхэд маш хүнд тархинд нь цус харвасан хүүхэд байсан. Комьпютерээр бүх онош тодорхой болж эрчимт эмчилгээний тасагт 5 дахь өдрийн орой орсон. 3 өдөр дараалан 3 ээлжийн баг 24 цагаар ажилласан. Бүх эмчилгээ, оношлогоо улсын стандартын эмнэлзүйн зааврын дагуу хийгдсэн. Хүүхдийг хүлээж аваад эмчилгээ хийхгүй байна гэдэг зүйл хэзээ ч байхгүй. Ялангуяа хүүхэд хүнд байдалтай тээвэрлэгдэн ирж байхад эмчилгээ хийхгүй байна гэж байхгүй. Стандарт удирдамж эмнэлзүйн зааврийн дагуу бүх эмчилгээ хийгдсэн. Энэ хугацаанд ээжийн шинжилгээний хариу бүтэнсайн өдөр гарч хүүхэдтэйгээ уулзсан. Хүүхэд 11 сарын 25 нд нас барсан. Задлан шинжилгээгээр хүүхдэд хийгдсэн эмчилгээ онош тохирсон" гэлээ.