Цаг үеийн мэдээ

Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс орон нутаг дах оношилгооны чадавхийг сайжруулах, зоонозын гаралтай халдварт өвчнийг газар дээр нь хугацаа алдахгүйгээр найдвартай оношилдог болгох зорилгоор аймаг, нийслэлийн ЗӨСТ-үүдийг хагас цагийн хугацаанд 16 дээжийг ДНХ-туузан хромаграфын аргаар хээрийн болон суурин нөхцөлд шинжлэх боломжтой, хос ажиллагаатай Quick Mobile машинаар хангах үйл ажиллагааг 2017 оноос эхлэн үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

Эрүүл мэндийн яамнаас тендер зарлан  анхан шатны байгууллагуудын чадавхийг сайжруулах зорилгоор Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ, Хэнтий, Дундговь аймгийн ЗӨСТ болон Нийслэлийн ЗӨСТ зэрэг 8 аймгийн ЗӨСТ-дтүргэвчилсэн оношлогооны Quick Mobile олгосныг 2020 оны 12-р сарын 14-ний өдөр  PCR-н сургалтын төгсгөлд гардуулан өглөө. Ингэснээр орон нутаг дах ЗӨСТ-үүд Quick Mobile машинаар бүрэн хангагдаж, тарваган тахал, хачгаар дамжих халдварууд, боом зэрэг зоонозын гаралтай халдваруудыг орон нутагт шууд оношилж, хариу арга хэмжээг цаг алдалгүй зохион байгуулах бүрэн боломжтой боллоо.

 

Таны сурталчилгаа