Түүнийг эмнэлэгт хүргэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдаж халдвар авсан нь батлагджээ. АНУ-ын хамгийн том агентлаг гэгддэг CNN ярилцлагын цагийн хөтлөгч асан Лэрри Кинг өдгөө 87 настай, Лос Анжелос хотын эмнэлэгт эмчлүүлж байгаа аж. Уушгиний хорт хавдар болон зүрхний шигдээс гэсэн хоёр эрүүл мэндийн шалтгаан түүнийг 1987 оноос хойш тайван байлгаагүй юм. Харин энэ удаад коронавирусний халдвар авч, олон сая хүмүүсийн анхаарлыг татаад байгаа аж. Тэрээр 6000 гаруй ярилцлага хийсэн байдаг.
Эх сурвалж: https://edition.cnn.com/2021/01/02/media/larry-king-covid-19/index.html