ХБНГУ-ын канцлерийн хэвлэлийн төлөөлөгч Европын улс орнуудад ОХУ-ын "Спутник 5" вакциныг худалдаалж болно гэсэн утгатай мэдэгдлийг хийжээ. Шалтгаан нь европын зарим орнууд ОХУ-ын вакцинд итгэл хүлээлгэж байгаатай холбоотой бололтой. EMA буюу Европын эм зүйн агентлаг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд бодит ажил болох учиртай аж. ОХУ-ын зүгээс түгээлт, тээвэрлэлт, худалдаалж нийлүүлэхэд ямар ч асуудал байхгүй гэдгийг илэрхийлжээ.
Эх сурвалж: https://www.cnbc.com/2021/01/07/covid-vaccine-merkel-open-to-producing-russia-sputnik-in-the-eu.html