Цаг үеийн мэдээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд Д.Трамп өөрийн сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй Жо Байден руу тайван замаар дайрч давшлах, үг хэлээр ёжлох, ёс бус үг үйлдэл гаргаж эхэлсэн. Үүнийг Facebook олон нийтийн харилцааны ёс зүйн дүрэмд заасны дагуу бусдад сөрөг утга угаалгатай, дайсагнасан, муу муухайд уриалсан журамд харшилж байгаа учраас түүнийг хувийн болон нийтийн зориулалттай хаягийг хаасан гэдгийг албан ёсоор тайлбар хүргэж мэдэгдсэн байна. Олон нийтийн сүлжээг сайн сайханд ашиглах нь М.Зукербергийн гол зорилго. Гэвч харилцаа холбооны чиглэл учраас аль болох сөрөг мэдээ мэдээлэл байсаар ирсэн. Админ эрхтэй бүх хүн үүнийг устгах боломжтой бөгөөд компани ч автоматаар устгах бодлого технологи ашиглаж ирсэн. 

Нийслэл хотод болсон аймшигт халдлага ирээдүйд гарч болзошгүй сөрөг үйлдэл, сөрөг бүхнийг дэвэргээх аюултай учраас, компани төдийгүй хүмүүсийн үйлдэлд хязгаарлалт хийх нь хүний эрхийн асуудлаас ч өргөн чухал ач холбогдолтой гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байгаа аж. Үүнийг нийгмийн хариуцлагын хүрээнд хийж буй үйлдэл гэдгийг эерэгээр хүлээж авахыг хүсэж байгаагаа уламжилсан байна. 

Эх сурвалж: https://www.facebook.com/zuck/posts/10112681480907401 

Таны сурталчилгаа