Цаг үеийн мэдээ

Тодруулбал Ираны газар нутаг дээр Украйны онгоц унсан юм. Нийт 176 хүн амиа алдсан. Тэгвэл 5 орон Иранаас шударгаар хариуцлага хүлээж, онгоцыг унагаасан гэдгээ хүлээн зөвшөөрөх ёстой талаар мэдэгджээ. Амиа алдсан нийт хүмүүсийн ар гэрийнхэн, төрөл төрөгсдөөс хүлцэл өчихийг доорх 5 орон хүсэж байгааг эх сурвалж мэдээллээ. Украйн, Канад, Афганистан, Их Британи болон Швед гэсэн орнууд Ираны эсрэг зогсож магадгүй гэдгийг анхаарууллаа. Өөрөөр хэлбэл олон улсын бодлого, шийдвэр туслалцаа зэрэг дээр тэд эсрэг байр суурьтай байхаа мэдэгдэж шударгаар хариуцлага хүлээх, сөнөөсөн гэдгээ хүлээн зөвшөөрөх буюу "хэргээ хүлээ" гэсэн байр суурийг илэрхийлжээ. Канадын үзэж байгаагаар Ираны цэргийнхэн агаарын хамгаалалтын систем бүхий пуужин онгоцыг унгасан гэдгийг хэлсээр байгаа юм. Онгоц энэ сарын 8-ны өдөр унсан байна. 

Эх сурвалж: https://apnews.com/article/ukraine-iran-denmark-sweden-accidents-a51a6ac77d583c63b935e70893c5aef5

Таны сурталчилгаа