Цаг үеийн мэдээ

Энэтхэг улсын Махарштра мужийн Бхандара хотын эмнэлэгт дөнгөж төрөөд нэг, хоёр хоног болж байсан 10 нярай галд өртөж амиа алдсан харамсалтай мэдээ дэлхий нийтийг цочроогоод байна. Баруун Энэтхэгийн нутагт байдаг энэхүү эмнэлгийн хариуцлагагүй явдлаас болж мужийн амбан, эмнэлгийн бүх ажилтнуудыг ажлаас нь чөлөөлж, галын ослын шалтгааныг яаралтай тодруулах үүргийг Засгийн газраас өгөөд байгаа бололтой. Ерөнхий сайд Нарендра Моди амиа алдсан нярайн гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлжээ.

Эх сурвалж: https://edition.cnn.com/2021/01/09/india/india-hospital-fire-babies-intl-hnk/index.html

Таны сурталчилгаа