Цаг үеийн мэдээ

Индонезийн Жакартагаас холгүй холбоо тасраад байсан Индонезийн иргэний агаарын тээврийн онгоцыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Сривижая онгоц Боинг 737-500 нь 182-р нислэг гэж албан ёсоор бүртгэгдсэн. Нийт 62 хүнийг хайж байгаа бөгөөд аврах багийнхан ганц нэг онгоцны хэлтэрхий олсон талаар мэдэгдэж, муу цаг агаарын байдлаас болж эрэн хайх ажил удаширч байгааг анхаарууллаа. Эрлийн багт 28 усан онгоц 5 нисдэг тэрэг, хоёр онгоц ажиллагаанд оролцож байна. 43 насанд хүрсэн хүн, 7 хүүхэд, онгоцын багийн гишүүд болох 12 хүн бүртгэлтэй байжээ. Зарим нэг эх сурвалжийн мэдээллэж буйгаар гэрчүүд том дэлбэрэлт дуулсан талаар ярьсан бөгөөд нөхцөл байдалд нотлох баримт олтол ямар нэгэн албан бус мэдээлэл өгөхгүй байхаар шийджээ. 

Эх сурвалж: https://edition.cnn.com/2021/01/09/asia/indonesia-sriwijaya-air-crash-search-intl-hnk/index.html

Таны сурталчилгаа