Цаг үеийн мэдээ

Их Британи улсын гадаад бодлого, олон улсын үйл ажиллагаа Брексит тохиролцооны дараа илт идэвхтэй болж, анхаарал хандуулж эхэлсэн талаар НҮБ-ын элч төлөөлөгч мэдэгдсэн байна. Гэхдээ НҮБ-ын энэхүү элч нь Их Британи улсаас НҮБ-д суух шинэ төлөөлөгч юм. Түүнийг Барбара Вүүдуард гэдэг бөгөөд Их Британи улсын Засгийн газрын бодлого хэрхэж байгаа, олон улсад ямар чиг барих, бодлого хэрэгжүүлэх зэргийг НҮБ-д илтгэж байх үүрэгтэй юм. Европын холбооноос гарсан ч худалдааны салбарт томоохон тохиролцоо хийж чадсан Борис Жонсон тэргүүтэй Их Британы Засгийн газар худалдаа аж үйлдвэрийн салбарын тэргүүдтэй дараагийн төлөвлөгөө, олон улсын үйл ажиллагааг удахгүй танилцуулна гэдэгт эх сурвалж итгэлтэй байгаа аж. 

Эх сурвалж: https://apnews.com/article/brexit-europe-united-kingdom-summits-scotland-4d9e26c34c603345f0f95014cd21ae41

Таны сурталчилгаа