Цаг үеийн мэдээ

Бүгд найрамдах намын эсрэг Ардчилсан нам, дайны эсрэг энх тайван, эдийн засгийн эсрэг ДНБ-ын өсөлт, арьс өнгөний үзлийн эсрэг хүмүүс хоорондын зөрчил. Товчхондоо иймэрхүү л зүйл өрнөж байна. АНУ-ын арьс өнгөөр ялгаварлан гадуурхагчид хамгийн их байдаг гэх мужуудад Д.Трампыг дэмжиж бослого хөдөлгөөн зохион байгуулж, эсэргүүцлийн жагсаал нь нийслэл хотын конгрессийн байр руу нэвтэрч, эд хогшил бусад зүйлсийг эвдэж сүйдсэн. Харин хүний эрхийг дээдэлдэг ардчилсан нам Ж.Байдены ялалтыг баталгаажуулаад авсан, одоо томилгооны асуудал л үлдсэн. Гэхдээ Ж.Байдены хувьд олон улсад тэр дундаа Ойрхи Дорнодод дайн хийх төлөвлөгөөтэй байгаа. Харин Д.Трамп эдийн засгийн ашигтай байдлаа үргэлжлүүлж, БНХАУ-тай эдийн засгийн дайнаа үргэлжлүүлэхийг зорьж буй. Тиймээс баривчилгааны ард асар том улс төрийн тоглолт явагдаж байгааг эх сурвалж онцоллоо. 

Эх сурвалж: https://edition.cnn.com/2021/01/11/politics/notable-arrests-capitol/index.html

Таны сурталчилгаа