Олон жилийн турш Италийн мафийн үйл ажиллагааг шүүмжилж, ноцтой гэмт хэргийн талаар холбогдох хэргүүдийг шүүх, шүүх хурал эхэллээ. Олон улсын хэвлэл мэдээллийн бүхий л агентлаг анхаарлаа хандуулж эхэллээ. Товчхондоо 320 гаруй яллагдагчтай буюу гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэх этгээдүүдийн хэргийг нэгэн зэрэг шүүх ямар байдаг талаар өмнө нь хэн ч ямар ч шүүгч мэдэрч байгаагүй. Манай дэлхийн хамгийн баян мафийн төлөөлөл бол Италийн мафи гэж ярьдаг. Тус улсын Калабрия дахь аж үйлдвэрийн паркийн том газарт тус шүүх хурал өндөр харуул хамгаалалтын дор явагдаж байгаа бөгөөд дор хаяж нэг жил шүүх хурал үргэлжилнэ гэж таамаглаж байна. Улс орон дамнасан хар тамихины гэмт хэрэг, Итали улсын хамгийн том гэгддэг мафи болох "ndrangheta"-д шүүх хурал хүнд цохилт болох байх гэсэн найдлага бий. Шүүх хуралтай холбоотой мэдээ мэдээллийг бид цаг тухайд нь хүргэх болно.
Эх сурвалж: https://nypost.com/2021/01/13/italy-puts-over-320-on-trial-for-ndrangheta-mob-ties/