Цаг үеийн мэдээ

 Ромын Пап Франциск Америкийн “Pfizer”, Германы “BioNTech” компаниудын хамтран гаргасан коронавирусний вакциныг хийлгэлээ.

Тэрээр вакцины хоёр дахь тунг гурван долоо хоногийн дараа хийлгэх аж. Пап ламаас гадна одоо 93 настай Ромын Хүндэт Пап XVI Бенедикт вакцин хийлгэхээр төлөвлөж байна. 

Өдгөө 84 настай Ромын Пап Франциск ярилцлага өгөх үедээ "Бусдын эрүүл мэнд, амь насыг хамгаалах нь хүн бүрийн ёс суртахууны үүрэг тул вакцинжуулалтад хамрагдана" хэмээн мэдэгдсэн байна.