Цаг үеийн мэдээ

АНУ-ын нийслэлд гарсан дайралттай холбоотой нэгэн баривчилгаа болсон байна. Цагдаа нарын мэдэгдэж байгаагаар 500 гаруй сумтай гар буутай иргэнийг баривчилсан аж. Ачааны машины жолооч байсан тухайн иргэн Уэслей Аллен Бийлер гэдгийг олж тогтоожээ. 21 Шотган буюу цацрагч сумтай буу болон Жлок загварын гар буу 500 сум зэргийг түүний машинаас олж илрүүлжээ. Өөрөө мэдүүлэгтээ "аюулгүй байдлаа сахиж байсан юм" гэжээ. АНУ-ын галт зэвсэгийн тухай хуулиар гэр болон автомашиндаа галт зэвсэг авч явах өөр өөр заавар журамтай. Гэрийн нөхцөлд зөвшөөрөгддөг санкцтай ч харуул хамгаалалт, цагдаа тусгай цэргийн хэрэгцээнд автомашинд зөвшөөрсөн байдаг. 

Эх сурвалж: https://www.npr.org/sections/insurrection-at-the-capitol/2021/01/16/957693544/man-arrested-near-capitol-with-loaded-handgun-and-500-rounds-of-ammunition

Таны сурталчилгаа