Цаг үеийн мэдээ

Дэлхий дахинаа халдварын нөхцөл байдал харилцан адилгүй байна. Зарим орнуудад хүндэрч, халдварын гурав, дөрөвдүгээр давалгаа иргэдийн дунд олон тооны шинэ тохиолдол бүртгэгдэж байна. Жишээ нь БНХАУ-ын нийслэл Бээжин болон бусад томоохон хотуудад хотыг гаднаас нь орж гарах хөдөлгөөнийг хааж, халдварын голомтыг хот хотоор тусгаарлаж эхэлсэн. 

Харин АНУ-д халдвараар амиа алдаж байгаа хүмүүсийн тоогоор дэлхийд тэргүүлсээр байна. Техас болон Калифорни мужийн хувьд хамгийн их хүн халдвар авч, хамгийн их хүүн амиа алдаад байгаа. Ардчилсан улс орон төр засгийнхаа тэргүүнийг сонгох бүх нийтийн сонгуулийн үр дүнд одоо ч маргалдсан хэвээр байгаа. 

ОХУ-д халдварын тоо тогтворжиж, Японд нэмэгдэж, Өмнөд Солонгост хямарч, Филиппинд хуурамч вакцин хар зах зээр худалдаалсан байж болзошгүй мэдээлэл гараад байгаа. Вакцины төрлийн хувьд БНХАУ-ын Синовак, ОХУ-ын Спутник 5 , АНУ-ын Moderna, ХБНГУ-ын Pfizer Bio N Tech , Бельгийн Johnson and Johnson-ны JNJ, Их Британы Оксфордоос гаргаж авсан Astra Zeneca зэрэг вакцинууд байгаа.

Норвеги улсад Maderna Pfizer зэрэг вакцин хийлгээд амиа алдсан хүмүүсийн тоо 23 гараад байна. Энэ нь вакцинд итгэх итгэлийг бууруулахаас гадна зарим нэг орны гаргаж авсан вакциныг ямар баталгаагүй болохыг харуулж байна. 

Таны сурталчилгаа