Цаг үеийн мэдээ

АНУ-ын эрүүл мэндийн салбарт хямрал үргэлжилж байна. Судалгааны багийнхан ирэх сард буюу хоёрдугаар сард ойролцоогоор 500 мянган хүн халдвараар амиа алдах урьдчилсан таамаг гараад байна. Одоогийн байдлаар 400 мянган хүн амиа алдаад байгаа бол сарын дотор 100 мянган хүн амиа алдах нөхцөл байдал үүсээд байгаа бололтой. Дэлхий дээр одоогийн байдлаар 2 сая гаруй хүн амиа алдаад байгаа бол АНУ-д ирэх сар гэхэд амиа алдагсдын тоо 500 мянган давсанаар 4/1 нь АНУ-д халдвараар үхэж байгаа гэсэн харамсалтай тоо гарах юм. Халдварын тархалт ихтэй, ямар нэгэн хатуу арга хэмжээ авч чадахгүй, хүний эрхийг дээдэлсэн улс орны хувьд АНУ дэлхийд халдвараар амиа алдсан улс орнуудыг тэргүүлэх нь тодорхой болж байх шиг байна. Хэдийгээр муу мэдээ ч гэсэн төр засгийн бодлого, ерөнхийлөгчийн сонгууль гээд манай улсад болсон УИХ-ын, Орон нутгийн сонгуультай адилхан бололтой. Эрсдэл хаана ч ялгаагүй адилхан байна. 

Эх сурвалж: https://edition.cnn.com/2021/01/17/health/us-coronavirus-sunday/index.html

Таны сурталчилгаа