АНУ-ын Флорида мужийн халдварын мэдээ мэдээлэл хариуцсан эмэгтэй цагдаагийн албан хаагч нарт баривчлагдсан байна. Мэдээллийн аюулгүй байдал, цахим гэмт хэрэгтэй холбоотой гэмт хэргийн үндэслэл байгаа учраас түүнийг баривчлах болсон аж. Тэрээр холбооны эрүүл мэндтэй холбоотой сүлжээ рүү хууль бусаар нэвтэрсэн хэргээр шүүх хуралд дуудагдаж байгаа. Өөрөөр хэлбэл үнэн бодит мэдээллийг олж авахын тулд тэрээр холбооны сүлжээ рүү нэвтэрч мэдээлэл олж авсан бололтой. Үнэн бодит мэдээлэл олж авсаны төлөө тэрээр шоронд ял авч магадгүй болоод байна.
Эх сурвалж: https://www.wsj.com/articles/former-florida-covid-19-data-scientist-faces-arrest-11610907554