Цаг үеийн мэдээ

Бид энэ удаагийн ярилцлагынхаа буланд  Иог, бясалгалын багш А.Идэрболд /Идок/ -ыг урилаа. 

Сайн байна уу? Таньд энэ өдрийн мэндийг хүргэе

Сайн , сайн байна уу? Таньд ч бас

Та иогаар хичээллээд хэр удаж байгаа вэ?

Анх эхэлснээс хойш 4 дэх жилдээ явж байна. Багш болоод 2 дахь жилдээ орж байна. 

Иогын хичээл сургалт ямар зарчмаар явагдаж байна?

Нөгөө ковид гайхлаас болоод заал түр хаагдсан учраас цахимаар хичээл орж байгаа.

Цахим хичээл  танхимаар хичээллэхээс хэр ялгаатай байна? Нэг ангидаа хэдэн хүний дүүргэлттэй байгаа вэ?

Заалны ангийг бодвол цаг зав, мөнгө хэмнэж байгаа ч шахаж шаардуулж хийдэг хүмүүсийн хувьд үр дүн багатай дэмий зүйлд мөнгө үрсэн хэрэг болж байна. Мэдээж бүх зүйл тухайн хүнээсээ шалтгаална. Гайхалтай үр дүн өгч байгаа ч хүмүүс байгаа. Анх сурч байгаа хүмүүс амархан гэж бодож ороод өөрийгөө давж чадахгүй хаях зэрэг харамсалтай хэрэг их гардаг. Адаглаад Идок багшийн ангид явж байсан гэдэг муу иогчин байлгахыг хүсэхгүй байна.

Гэртээ байгаа нөхцөлд интернэт ашиглаад анхан шатны мэдлэг авах боломжтой юу?

Байлгүй яахав. Гол нь багш таныг зөв хийж байгаа эсэхийг хянаж заавар өгдөг байх хэрэгтэй. Дагаад хийгээд байдаг хөдөлгөөн  бол иог биш юм. Тэгэхээр заавал багшаар удирдуулж сурахыг зөвлөе. Бие дааж буруу сурсан олон хүн байдаг бас багш болгон адилгүй заадаг учир өөртөө таарсан багшийг олох нь бас чухал юм.

Тэгвэл иог буруу хийвэл биед ямар сөрөг нөлөө үзүүлдэг вэ?

Гэмтэл үүсч үе мөч, булчин хромсомны суудалтай болно.

Иогийн үед хоол болон сэтгэл санааны гам барих ёстой юу ? Иогд зориулсан ямар нэгэн дэглэм байдаг уу?

Тогтсон дэглэм нарын гам байхгүй. Иог хийдэг хүн маш сайн бие сэтгэлээ чагнагч болсон байдаг тул хэзээ, хаана өөрт нь юу хэрэгтэй байгааг мэддэг түүнийгээ зохицуулж сурдаг юм. Өөртөө тааруулаад  идэж уугаад  л зөв хэмнэлдээ орчих юм. Ер нь иог хийгээд байхад бүх юм нь цаанаасаа таараад ирнэ.

Иог нь нэг ёсны сэтгэлийн бясалгал гэж хэлж болох уу?

Сэтгэлийн бясалгал бол бясалгал шүү дээ. Бид сэтгэл санаагаа амар амгалан байлгах гэж бясалгал хийдэг. Харин тэр сэтгэл санаанд нөлөөлөх эрч хүч, энергийн урсгал гэх зүйлийн сав шимийн ертөнц нь бие махбод юм. Тиймээс иогийг биедээ бясалгалыг сэтгэлдээ зориулж хийснээр энэ 2 төгс нийлэмж болдог. Тиймдээ ч миний бүх анги иог бясалгал хосолж ордог.

Иог хийгээд турдаг гэж хүмүүс боддог. Тэгвэл жингээ хасах тал дээр иог хэр үр дүнтэй вэ?

Цэвэр жин хасах тал дээр кардио дасгал, фитнесийг бол гүйцэхгүй гэж боддог. Иог нь хүний биеийг эрүүлжүүлэх нөлөөтэй тул бодисын солилцоо сайжирч бие зохистой жин дээрээ очино гэсэн үг. Иогоор буюу эрүүлээр турсан хүмүүс буцаж таргалах нь тун бага байдаг.

Иог хийх нь хүний биед ямар эерэг нөлөө үзүүлдэг вэ?

Төсөөлөшгүй их ач тустай. Нэгэнт иог хийхийг хүссэн бол энэ тухай мэдээлэл хаанаас ч олж болно. Харин би тэрхүү сэдлийг өгөх үүднээс хэлэхэд – Иогаар хичээллэж эхэлсэн цагаас дуусашгүй эрч хүчтэй, баяр баясалтай болдог гэж хэлмээр байна.

Иог хийж эхэлснээс хойш таны биед ямар өөрчлөлтүүд гарсан бэ?

Иог хийсэн миний бие, унтаж идэхээс өөр энергийн их үүсвэртэй болсон мэт сайхан чөлөөлөгдсөн. Бид биеэ хөшсөн байгааг мэдэхгүй бухимдаж бачимддаг. Иог хийсний дараа торноосоо гарсан шувуу шиг эрх  чөлөөтэй аз жаргалтай нэгэн болсон.

Иогаар хичээллэж эхлэж байгаа хүмүүст зөвөлгөө өгөөч...

Эхлэн суралцагч нарт байнга хэлдэг “ Зөв техниктэй мэрэгжлийн багш сонгоорой. Олон сайн багш бий. Нөгөөтэйгүүр муу багш нар ч байдаг . Тааруухан багшаар буруу дадал үүсгэж явцдаа муудах үүсвэрийг тавьдаг болохоор болгоомжлох хэрэгтэй. Ямартай ч энэ хүртэл уншиж суугаа иог бясалгалыг шимтэж суугаа уншигч сонирхогч нарт баяр хүргэмээр байна. Та үнэхээр зөв зүйл судалж яваа хүн юм.

Бидэнтэй ярилцсан танд баярлалаа. Цаашид ажлын өндөр амжилт хүсье

Танд ч гэсэн баярлалаа.

 

 

 

Таны сурталчилгаа