Цаг үеийн мэдээ

Зөвхөн БНХАУ-ын эдийн засгийн үзүүлэлт нэмэхтэй гарсан талаар улс орнуудын тайлантай харьцуулсан судалгаанаас харагдсан байна. Өнгөрсөн жилийн хувьд өмнөд хөршийн эдийн засгийн өсөлт 2 хувиар нэмэгдэж бусад улс орнууд халдвартай тэмцэж хасахтай гарсан аж. Уг нь жилийн эхний хагаст эдийн засаг нь 7 хувиар буурсан гэдгийг албаныхан мэдээллэж байсан ч Засгийн газар үйл ажиллагааг эрт хааж эрт нээсэн нь бусад улс орнуудаас нэг алхамын өмнө алхах боломжийг олгосон бололтой. Мэдээж хэрэг улсын хувьд 2 хувийн өсөлт 1990 оноос хойш хамгийн бага үзүүлэлт. Харин цар тахлын энэ хүнд үед энэ нь зөв бодлого явуулсаны үр дүн гэдгийг барууны эдийн засагчид тайлбарлаж байна. Ахлах эдийн засагч Ирис Пан "эдийн засгийн 2 хувь бол бүрэн сэргэлт гэж болохгүй" хэмээн ярьжээ. БНХАУ-д үйлдвэрлэсэн маск нь эдийн засагт нэмэртэй байсан ч Д.Трамдын эдийн засгийн хориг арга хэмжээ нь эдийн засгийн өсөлтөд сөрөгөөр нөлөөлсөн гэдгийг тэрээр онцолсон аж. 

Эх сурвалж: https://thehill.com/policy/international/china/534710-china-becomes-only-major-world-economy-to-report-growth-in-2020

Таны сурталчилгаа