Цаг үеийн мэдээ

Ройтерс агентлагийн эдийн засгийн сэтгүүлч, Европын санхүү эдийн засгийн бүхий л мэдээллийг найруулж бичиж дэлхийд хүргэдэг Жорж Хэй манай улсын Засгийн газрын хийсэн Оюу Толгойн гэрээг бүхэлд нь судлаад өөрийн дүгнэлтийг гаргажээ.

Тэрээр: Рио Тинтогийн шинэ захирал Монголд хэдэн "бууны нохойтой" болжээ. Нийт 10 тэрбум ам.долларын өртөгтэй Монголын алт зэс болон мөнгөний баялаг бүхий орд газрыг удахгүй очиж өөрийн нүдээр үзэж магадгүй болоод байна. Учир нь энэхүү хөрөнгө оруулалт гэрээ нь "Хуулийн дагуу хийгдсэн ЗУУНЫ ЛУЙВАР" юм. 2019 онд 2 тэрбум 400 гаруй сая ам.доллар хувьцааны ноогдол ашиг гэж тараасан. Үүнээс харвал 5 жилийн дотор магадгүй 4 жилийн дотор л оруулсан хөрөнгө оруулалтаа буюу зардлаа нөхөж авах боломжтой. Магадгүй зардлаа нөхсөн одоо ашгаа аваад явж байгаа. 

Рио Тинтогийн шинэ гүйцэтгэх захирал Якоб Штаушолм талуудын гэрээний нөхцөл байдал дээр анхаарч ажиллахаас гадна Монголын Засгийн газар, олон нийтийн эсэргүүцлийн гол санааг намжаахаар ямар арга хэмжээ авах нь дэлхийн уул уурхайн хөрөнгө оруулагч нарын анхаарлыг татаж байна.Монголын Засгийн газраас яагаад ийм харилцан адилгүй гэрээний хангалтыг хүлээн зөвшөөрсөн тал дээр дэлхий гайхаж байгааг нуух учиргүй. Магадгүй Засгийн газар, төлөөлж байгаа монголын талын хүмүүс "авлига" гэдэг зүйлд амархан орсон байх ХЭМЭЭН цааш өөрийн судалгаагаа үргэлжлүүлжээ. 

Эх сурвалж: https://www.reuters.com/article/us-rio-tinto-oyu-tolgoi-breakingviews/breakingviews-new-rio-tinto-boss-has-mongolian-bullet-to-bite-idUSKBN29N0W2

Таны сурталчилгаа