Цаг үеийн мэдээ

Нийгмийн даатгалын шимтгэлийг 2 хувиар нэмж нийт 26 хувийн шимтгэл авахаар болсонтой холбогдуулан мэрэгжилтэн мэдээлэл өглөө.

"Нийгмийн даатгалын тухай хуульд 2017-04-14 ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан байгаа. Энэ хуулиар тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ, ажил олгогч, даатгуулагч тус бүр 7% төлж байсныг 9.5% болгон нэмэгдүүлсэн. Нэмэгдлийг хэрхэн хэрэгжүүлэх талаар Нийгмийн даатгалыг хэрэглэх журмын тухай хуулинд тусгайлан зааж өгсөн байгаа.  Энэ хуулийн дагуу 2018 онд 01 функтээр, 2019 онд 0.5 функтээр, 2020 онд 1 функтээр гурван жилийн хугацаанд 2,5 функтээр нэмж хэрэгжүүлэх тухай хуульд заасан байгаа. Үүнийг ХНХЯ. Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2018, 2019 онуудад хуулийн хэрэгжүүлсэн . 2020 онд хэрэгжих ёстой байсан 2 функтын нэмэгдлийг УИХ-с 2019-12-30 ны өдөр хуралдаж, шимтэглийн нэмэгдэлийг 2021-ыг хүртэл 1 жилээр сунган батласан. Үүнтэй холбоотойгоор 2021-01-р сараас эхлэн тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ, ажил олгогч, даатгуулагч 2 функтээр буюу тус бүр 1 функтээр нэмэгдсэн байна"гэлээ . 

Таны сурталчилгаа