Цаг үеийн мэдээ

Амбулаторийн тусламж үйлчилгээний багц

Амбулаторийн тусламж үйлчилгээг өмнө журамд өвчний учир үзлэг, шүдний тусламж үйлчилгээ гэсэн 3 оношийн хамааралтай бүлгээр зохицуулж байсан бол шинэчилсэн журамд 6 төрлөөр 13 оношийн хамааралтай бүлэг болгож өргөтгөж дараах байдлаар багцалсан. 

Журмын онцлог байдал: 

• Амбулаториор хийгдэх оношилгоо, шинжилгээний нэхэмжлэлийн тоо мэдээлэлд дүн шинжилгээ хийж, амбулаторийн үзлэгийн багцтай оношилгоо, шинжилгээг нэгтгэх замаар шаардлагагүй оношилгоо, шинжилгээг бууруулах тооцооллыг хийж амбулаторийн оношийн хамааралтай бүлгийг батлан гаргасан.

• Амбулаторийн үйлчилгээг зөвхөн төрийн өмчит эмнэлгүүд үзүүлдэг байсныг хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудад нээж өгсөн. Ингэснээр төрийн эмнэлгийн хүлээгдлийг бууруулах, өрсөлдөөнийг дэмжих боломжийг дэмжиж өгсөн.

Таны сурталчилгаа