Цаг үеийн мэдээ

Урин дулаан хаврын улирал ирж шороон шуургатай, цаг агаарын хувьд хуурайшилт ихтэй өдрүүд хаяанд ирлээ. Энэ цагт арьс арчилгаандаа илүү анхаарах шаардлага гардаг.

Ингээд хавар хэрхэн арьсаа арчлах талаар зөвлөгөөг хүргэе.

Чийгшүүлэх

15 Minute Morning Skin Care Routine - Empowering Women Now

Идэвхтэй чийгшүүлэгч агуулсан өдрийн тосыг нүүрний арьс, зовхи, хүзүүндээ түрхсэнээр арьсны усны тэнцвэрийг сэргээнэ.

Спрей буюу шүршигч

Water Bank Moisture Mist 70ML - Skincare - Toner / Mist | Laneige  International

Салхитай өдөр арьсныхаа онцлогт тохирсон спрей буюу шүршигч цацаарай. Ингэснээр таны арьсны цангааг хоромхон зуур тайлж цусан хангамж, тэжээлийг сайжруулж нүүрний булчинг бэхжүүлдэг.

Өдрийн туршид арьсыг тусгай лосьон, сальфетикний тусламжтайгаар цэвэрлэж чийгшүүлээрэй. Сэргээж цэвэрлэсний дараа хөнгөн будалт тавьж болох юм.

Нарны хамгаалалтаа хэзээ ч бүү март

How to deal with

Агаарын хэм бууж, дулаарах тусам нарны гэрэл ихсэж бидний арьс илүү ихээр энэ гэрэлд өртөх байдал ажиглагддаг. Иймээс та дор хаяж  SPF 30 тай нарны хамгаалалттай тос эсвэл SPF-тэй чийгшүүлэгч тос байнга хэрэглээрэй. Нарны тос сонгохдоо аль болох physical нарны тос сонгох нь зүгээр. Physical sunscreen буюу ямар ч химийн бодис агуулаагүй зөвхөн Zinc Oxide,Titanium dioxide зэрэг минерал найрлагатай. Эдгээр минерал найрлагууд нь нарны хорт ягаан туяа арьсанд нэвчиж шингэхээс сэргийлэх нимгэн хана үүсгэдэг байна.

Байгалийн гаралтай бүтээгдэхүүн

5 Natural Facial Products That You Can Make At Home | Sixty and Me

Аль болох байгалийн гаралтайг нь сонгох хэрэгтэй. Байгалийн гаралтай саван нь хатуу саванг бодвол нүүрний арьсыг илүү гүн цэвэрлэдэгээрээ тустай. Ялангуяа тослог холимог арьстай эмэгтэйчүүдэд шингэн саван тохирно.

Цэвэрлэгээ

Best Skin Care Products GIFs | Gfycat

Угаагч саван: Арьс арчилгаанд цэвэрлэгээ хамгийн чухал хэсэг байдаг. Нүүрний арьсыг гүн, бүрэн гүйцэд сайн цэвэрлэж өгнө. Угаагч хөөс нь ямар ч арьсанд тохирох боловч хэвийн болон тослог арьсанд бүр ч илүү тохирно.

Угаагч гель: Угаагч гель нь жирийн ба тослог арьсанд зориулсан гэх мэт янз бүр байдаг. Энэхүү гель нь устай холиход багахан хөөсөнцөр үүсгэх бөгөөд усаар зайлж цэвэрлэнэ. Угаасны дараа таны арьс булбарай зөөлөн болно.

Сүүн шингэн: Будаг косметикийг арилгахад спиртлэг лосьон, ханд зэрэг нь арьсыг цочроодог тул сүүн шингэнийг хэрэглэх нь зөв сонголт юм. Сүүн шингэн болон өөр бусад байдлаар нүүрээ цэвэрлэсний дараа тоникоо нүүрэндээ түрхэх биш заавал хөвөнд шингээн зөөлөн арчиж байгаарай.

Гуужуул

Top 30 Face Scrub GIFs | Find the best GIF on Gfycat

Та ямар ч арьстай байлаа гэсэн гуужуулагч хэрэглэх хэрэгтэй. Гуужуулагч нь арьсны эд эсийг сэргээж, үхмэл эвэршсэн хэсгийг арилгадаг онцлогтой. Долоо хоногт 1-2 удаа хэрэглэх нь зохимжтой.

Шөнийн тос

Loreal stripping GIF - Find on GIFER

Ачаалал ихтэй өдрийн дараа арьсаа амраахын тулд унтахын өмнө тайвшруулах болон чийгшүүлэх үйлчилгээтэй сүүн шингэнээр нүүрээ арчлаарай. Унтахдаа тэжээлийн болон чийгшүүлэгч чанарыг хослуулсан шөнийн тусгай тос түрхээрэй. Зовхины тосоо мартаж болохгүй. Өглөө арьс өнгөлөг, сэргэг харагдах болно.

Таны сурталчилгаа