Цаг үеийн мэдээ

"Бээжин-2022" Өвлийн XXIV oлимпийн наадам 2022 оны 2 дугаар сарын 4-20-нд Бээжин хотноо мөсний төрлүүд, Жанчхүү/Жан-зя-коу/-д цасны төрлийн спортын тэмцээн уралдааныг зохион байгуулах бөгөөд тус олимпийн албан ёсны урилга Монгол үндэсний олимпийн хороонд ирсэн байна.

 Монгол Улсаас 57 жилийн өмнө эх орноо төлөөлөн тэшүүрийн Л.Цэнд (Тугч), Л.Дашням, Ц.Лхамжав, гүйлтийн цаначин Д.Баадай, С.Нацагдорж, Б.Зундуй, Л.Дашдэмбэрэл, Б.Дамдинжав, Б.Дашгай, Д.Пүрэвлоов, Ж.Жавзандулам, биатлончин Ц.Данзан, Т.Лхамсүрэн, Б.Дашгай, Б.Дамдинжав нар “Инсбрук-1964” олимпийн наадамд оролцож,  олимпын тэнгэрт эх орныхоо алтан соёмбот далбааг анх удаа мандуулсан түүхтэй.