Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2021 оны 1 дүгээр сарын 21 өдрийн 03 дугаар тогтоолоор “Тусламж үйлчилгээний санхүүжилтийн шинэчилсэн жагсаалт, журам батлагдаж Хууль зүйн яаманд бүртгэгдэн хэрэгжиж эхэлж байна. Уг тогтоолд өндөр өртөгтэй түлэнхийн эмчилгээг Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь төлөхөөр тусгаж өгсөн. ГССҮТ-ийн сүүлийн 3 жилийн судлагаагаар 0-5 насны нийт 11мянган хүүхэд түлэгдэж тусламж үйлчилгээ авчээ. Үүнээс 8387 нь ГССҮТ-өөр тусламж үйлчилжээ авсан байна. 2019 онд 1400 хүүхэд хэвтэн эмчлүүлсний 50-60 хувь буюу 600 орчим хүүхэд мэс засал эмчилгээнд ордог. Түүний дийлэнх хувь нь хүнд түлэгдэлтээр эрчимт эмчилгээний тасагт эмчлэгддэг. 0-5насны хүүхдийн эндэгдэлт нас баралтын гол шалтгаанд түлэгдэлтийн шалтгаан нэн тэргүүнд бичигддэг байна. Түлэгдэлт нь бага насны хүүхдийн амь насанд шууд сөрөг нөлөө үзүүлдэг өвчин юм.
Түлэгдэлтийг эмийн эмчилгээнээс гадна мэс заслын эмчилгээ донор арьс нөхөх мэс засал хийгддэг. Өмнө нь донор арьсыг гаднаас өндөр өртөгөөр авдаг байсан бол одоо эх орондоо даатгалаас хөнгөлүүлж хийлгэх бүрэн боломж нээгдэж байгаа юм. Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд хэвтэн эмчлүүлж буй ХҮҮХДИЙН ТҮЛЭНХИЙН МЭС ЗАСАЛД ДОНОР АРЬС НӨХӨХ мэс заслыг Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь санхүүжүүлэх “БАТЛАМЖ”-ийг тус төвийн Ерөнхий захирал Э.Галбадрахад Эрүүл мэндийн сайд С.Энхболд гардуулан өглөө.