ДЭЛХИЙН БӨӨРНИЙ ӨДӨР буюу 2021 оны 3-р сарын 11
Дэлхийн бөөрний өдрийг зохион байгуулах хорооноос 2021 оныг "Бөөрний өвчний үед чанартай амьдрахуй" уриан дор тэмдэглэхээр зарлажээ.
Бөөрний өвчин, түүний даамжралаас сэргийлэх үр дүнтэй арга хэмжээ авах нь чухал боловч бөөрний өвчтэй өвчтөнүүд (үүнд дотор диализ болон бөөр шилжүүлэн суулгасан өвчтөнүүд хамаарна) тэдний гэр бүлийнхэнд ялангуяа цар тахал болон бусад хүнд хэцүү үеүүдэд эмнэлгийн байгууллага, нийгэмлэг, холбоод хүч чармайлт гарган дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байдаг.
Бөөрний архаг өвчинтэй өвчтөнүүдийг асарч эмчлэхэд гол анхаарлаа хандуулан сайхан амьдрах нөхцөл бололцоог бүрдүүлэхэд хамтран ажилж, тэднийг бөөрний өвчинтэйгээ чанартай амьдрахад тусалж дэмжихийг Дэлхийн бөөрний өдрийг зохион байгуулах хорооноос уриалж байна.