Хавдар судлалын үндэсний төвд жижиг мэс ажилбаруудыг ЭМД-аар хийдэг боллоо. Иргэдээс төлбөр авахгүйгээр хавдрын жижиг мэс ажилбарыг өдөрт нь хийдэг болжээ.
ХСҮТ-д
хорт хавдрын томоохон мэс заслуудаас гадна
оношилгооны зорилгоор мэс ажилбарууд хийх,
эд эсийн шинжилгээ авах,
төрөл бүрийн хоргүй үүсвэрүүд тухайлбал үү, мэнгэ, ургацаг авахуулах зэрэг тохиолдолд зориулалтын өрөө тасалгаа байхгүйгээс энэ төрлийн тусламж үйлчилгээг хагалгааны өрөөний цаг боломжид тааруулан маш хязгаарлагдмал хүрээнд хүргэж байв.
Түүнчлэн хорт хавдрын оношгүй тохиолдолд дээрх тусламж үйлчилгээг иргэд төлбөртэйгөөр авч байсан юм.
Тиймээс тус төвийнхөн "Өдрийн мэс ажилбарын хэсэг"-ийг байгуулан тохижуулж, тусламж үйлчилгээгээ хүргэж эхэллээ. Мөн энэ сарын 18-наас эхлэн өдрийн мэс ажилбарууд эрүүл мэндийн даатгалд хамрагдсан тул иргэд /хортой ба хоргүй хавдар ялгаагүй/ үнэ төлбөргүйгээр тусламж үйлчилгээг авах боломж бүрдлээ гэж ХСҮТ-өөс мэдээллээ.